Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төмөр замын концессийн гэрээ байгуулах ажлын хэсэг гарчээ

2015-05-12

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын концессийн гэрээ байгуулах Засгийн газрын ажлын хэсэг гарсан гэж “Aspire Mining” компаниас мэдээллээ.

Ажлын хэсэгт Зам, тээврийн яам, Хөрөнгө Оруулалтын газар тэргүүтэй яам, агентлагуудын төлөөлөл багтжээ. Дээрх ажлын хэсэг “Aspire Mining” компанийн охин компани болох “Northern Railway” компанитай концессийн гэрээний хэлэлцээг эхлүүлсэн байна.

Тус компанийн зүгээс БНХАУ-ын Төмөр Замын Барилга Байгууламжийн Корпорацийн хоёр охин компанитай концессийн гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу “Northern Railway” компани төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай тусгай эрхүүдийг ашиглах боломжтой болсон аж.

“Aspire Mining” компанийн хувьд Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг ашиглан 2019 он гэхэд Овоот ордын коксжих нүүрсийг ОХУ болон БНХАУ-ын зах зээлд гаргахаар төлөвлөөд байгаа юм.

Төлөвлөгөөний дагуу 2019 он гэхэд Овоотоос нийт таван сая тонн нүүрс олборлох юм байна. Тус компани Нүүрстэй ордын эзэмшлийн хувиа 30 хувиар нэмэгдүүлж, 90 хувь болгосон талаар өмнө нь мэдээлж байсан юм.
Эх сурвалж: www.gogo.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%