Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Архины эсрэг аян амжилттай явагдлаа.

2015-05-12

Өчигдөр буюу 2015.05.11 нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд Хүүхдэд ээлтэй "Архигүй орчинд амгалан тайван амьдарцгаая" сэдэвт 3 сарын аян амжилттай зохион байгуулагдаж тус аяны хүрээнд хийсэн ажлаа дүгнэлээ. Аяны хүрээнд сум орон нутагт хүүхдэд ая тухтай орчинг бүрдүүлэх, архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах, гэмт хэрэг, зөрчилгүй гэр бүл, хамт олон, байгууллага, баг болох хөдөлгөөн өрнүүлж, тодорхой бодит үр дүн гаргахын тулд сумын ИТХ, ГХУСАЗСЗ болон төрийн бус байгууллага, иргэд, төсөвт байгууллагууд хамтран ажиллаа. Аян өрнөх хугацаанд олон чиглэлийн ажил зохион байгуулж, тодорхой үр дүн гарсан нь харагдаж байв. Тодруулбал, Архи, согтууруулах ундааны хэрэглээ багассан, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгүүдийн татан авалт нь буурсан, нийтийг хамарсан ажилд иргэд идэвхтэй оролцдог болсон. Баг, байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирсан, гэмт хэрэг, зөрчлийн гаралт өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад буурсан зэрэг үр дүн судалгаагаар харагдаж байлаа. Энэхүү аяныг санаачилан ажиллаж үр дүнд хүрсэн сумын ИТХ, ГХУСАЗСЗ, төрийн бус байгууллага, иргэдэд талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%