Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын
хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний
өдөр” хэмээн зарласан билээ. Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож
байна. Өнгөрсөн 7 хоногийн Бямба гарагт Хөвсгөл аймгийн албан байгууллагууд, хамт олон бүх нийтээрээ мод,
бут, сөөг, цэцэг тарьж ногоон хот болох зорилгын төлөө нэгдлээ. Албан байгууллага хамт олноороо байгууллагынхаа ойр орчим болон ногоон зурвас байгуулахаар зорьж буй 12-р хороо, Төв ШТС-ийн хажуу талаар мод тарилаа. Аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олон 12-р хорооны өмнөх талбайд мод, шар хуайсны суулгац тарьсан ба уг аянд ганц төрийн байгууллагууд бус хувийн хэвшлийн байгууллагууд хамт олноороо идэвхи санаачлага гарган оролцож байлаа. Эх дэлхийн амьд уушиг болсон мод тарих ажил жилээс жилд өргөжин тэлж хүмүүс түүний ач холбогдол, үр өгөөжийг илүү их мэддэг болж буй нь сайшаалтай. Мод тарих дараагийн өдөр ирэх 10-р сард тохионо.