Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

СУВИЛАГЧГҮЙГЭЭР ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ЧАНАРТАЙ ХҮРГЭХ БОЛОМЖГҮЙ

2015-05-11

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Улсын Драмын Эрдмийн Театрт 5 дугаар сарын 10-нд болж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн нар оролцов.
Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ “Дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулатори барих бүтээн байгуулалт эхэлсэн. Мөн Хүүхдийн амбулатори, эмнэлэгт ажиллах дүүргийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас 80 хүнийг БНХАУ-д сургалтад хамруулах бэлтгэл ажлыг хангаж байна. Жил бүрийн 5 дугаар сарын 12-нд “Олон улсын сувилагчдын өдөр” тохиодог. Бид сувилагчгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ явуулж, хүн ардад эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанаргүй хүргэх талаар төсөөлөх аргагүй” гэдгийг онцлов.
Эмч, эмнэлгийн ажилтнууд Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчдийн тоглосон Д.Намдагийн зохиол “Оролмаа эх” жүжгийг үзэж сонирхлоо.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%