Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Багуудын залуусыг сургалтанд хамруулж эхэллээ.

2015-05-04

Хөсвгөл аймаг 2015 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарлаж олон ажлууд зохион байгуулж байгаа билээ. Жилийн ажлын хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр залуучуудынхаа мэдлэг боловсрол, манлайлах чадварыг дээшлүүлэх сургалтыг эхлүүлж байна. Өнөөдөр аймгийн ЗДТГ- дээр 23 сум, 1 тосгоны 125 багийн залуучуудын сургалт эхэллээ.Мөн идэвхи санаачилгатай, манлайлах ур чадвартай 5 залууг Удирдлагын академид суралцуулах ажлыг зохион байгуулах юм. Сургалтыг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар нээж үг хэллээ.Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн ажлын хэсгийн ахлагч М.Очирхуяг Залуусын жилийн бодлого, зорилт, хийгдэх ажлуудын талаар танилцуулав. ЗХД жилийн ажлын хэсгийн дэд даргаар ХЗХ-ийн дарга Г.Гандэлгэр, Нарийн бичгийн даргаа П.Ганзориг нар ажиллаж байгаа юм. Сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. БИД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ ЗАЛУУЧУУД ХӨВСГӨЛИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАНА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%