Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дарханы сэтгүүлчид-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр

2015-05-02

Сэтгүүлчид “Өглөөний цай” уулзалтад оролцлоо
      Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын удирдлагууд тус аймагт ажиллаж байгаа төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчидтэй “Өглөөний цай” уулзалт хийлээ. Уулзалтад тус сумын ИТХ-ын дарга Т.Тулга, Засаг дарга Б.Азжаргал, сумын орлогч Б.Батбаяр нар дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргээд олон түмнийг мэдээ мэдээллээр хангах үйлсдээ улам их амжимлт гаргахыг хүсэн ерөөлөө. Түүнчлэн “Сумын ололт амжилт, дутагдал анхаарах асуудлын талаар байнга сурвалжилж сумын бүхий л ажилд туслаж орон нутгийн мэдээ мэдээллээр хангаж ажилладагт нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэж сумын Засаг дарга Б.Азжаргал хэлэв. Түүнчлэн сумын ИТХ-ын дарга Т.Тулга сэтгүүлчдэд баяр хүргээд энэ сарын 15-18-ны хооронд Дархан сумын хэмжээнд явагдах Дархан хотыг улсын зэрэглэлтэй хот болгох эсэх талаар авах бүх нийтийн санал асуулгын үеэр иргэдэд хүргэх мэдээ мэдээллийг шуурхай дамжуулж өгөхийг хүслээ. Мөн үеэр орон нутгийн мэдээ мэдээллийг сурвалжлах ажилдаа амжилт гаргасан NTB телевизийн сэтгүүлч Ц.Болорцэцэгийг сумын “Засаг даргын Жуух бичиг”-ээр шагнасныг гардууллаа.

                    
 "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө"-ний өдөрт зориулсан
сургалт зөвлөгөөн боллоо

     "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө"-ний өдрийн хүрээнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбараас эрхлэн орон нутагт ажиллаж байгаа сэтгүүлчиддээ зориулж сургалт зөвлөгөөн хийлээ.
 Уг сургалт зөвлөгөөнийг Сэтгүүлчдийн салбарын дарга М.Гантулга нээж хэлэхдээ:-“Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байгаатай холбогдуулж сэтгүүлчдийнхээ дунд энэхүү сургалт зөвлөгөөнийг хийж байна. 1991 онд хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн тавдугаар сарын гуравны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан. Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчим, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалж ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхийн тулд жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгосон юм. Сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийг цагдан хянах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд торгууль ногдуулах, мөрдөн мөшгөхийг таслан зогсоох, улмаар сэтгүүлч уран бүтээлчдийг айлган дарамтлах, эрх чөлөөнд нь халдах, цагдан хорих, амь насыг нь бүрэлгэх зэрэг Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт үйлдэл гарсаар байгааг олон нийтэд мэдээлэх, нэхэн сануулах гэж энэ өдрийг тэмдэглэдэг ирсэн юм” гэв. Сургалтаар "Төрийн байгууллагын мэдээллийн ажилтны үүргийн асуудалд контентийг хэн үйлдвэрлэх вэ?", “Монголын Сэтгүүлчдийн ёс зүйн зарчмын шинэчилсэн хувилбар”-ыг танилцуулж харилцан ярилцаж саналт бодлоо солилцлоо. Дараа нь тус салбарын хурал болж аймгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хоёр залуу сэтгүүлчийг МСНЭ-ийн гишүүнээр элсүүллээ.
Сэтгүүлчид хүмүүнлэгийн үйлсэд нэгдэв
      Дархан-Уул аймгийн сэтгүүлчид “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулж аймгийнхаа “Цусны банк”-д очиж сайн дураар цусаа хандивлав. Уг ажлыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар, аймгийн Цусны төв буюу “Цусны банк”-тай хамтран зохион байгууллаа.



      Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Ө.Рагчаасүрэн:-“Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтаж манай Дархан хотын сэтгүүлчид цусаа сайн дураар бэлэглэж эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсэд өөрсдийн сэтгэл зүрхээрээ нэгдлээ. Нэг хүний өгсөн цус үхэл амьдралын заагт хэвтэж буй гурван иргэний амь насыг авардаг юм байна. Бусдад амьдрал бэлэглэх ариун үйлсэд гар бие оролцсондоо сэтгүүлч хүний хувьд сэтгэл хангалуун байна. Манай сэтгүүлчид “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-өөр “Цусаа бэлэглэе” хөдөлгөөнийг өрнүүлж цаашид жил бүр уламжлал болгох зохион байгуулахаар болж байна” гэв. Дархан-Уул аймгийн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад МСНЭ-ийн гишүүн 40 гаруй сэтгүүлч ажиллаж байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%