Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хоггүй хотын төлөө Мөрөнчүүд нэгдлээ.

2015-05-01

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын бүх төрийн байгууллагуудын албан хаагчид болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр аймгийн төв Мөрөн хотын ойр орчмыг цэвэрлэлээ. Аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон 1,2-р хорооны хойт хэсгийг цэвэрлэж, цэвэрлэсэн талбайгаа хүлээлгэн өглөө. Жилдээ 2 удаа буюу хавар намрын улиралд олныг хамарсан их цэвэрлэгээг зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ нь Мөрөн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд анхаарч буй томоохон алхам юм. Хүн бүр байгаль дэлхийдээ ээлтэй байж хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх нь та бидний эрүүл мэндэд тустайгаас гадна иргэний журамт үүрэг билээ. Хоггүй, цэвэр хот Мөрөнгийн төлөө хүн бүр хамтдаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%