Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЭЛЖ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООЦГООЁ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2015-04-29

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2015 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр хуралдаж “Хүүхдийн эрхийг дээдэлж, гэр бүлийн хүчирхийллийг зогсооцгооё” өдөрлөг зохион байгуулах тухай хэлэлцэж баталлаа.
Энэхүү өдөрлөг нь “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох, тэдний эрхийг хамгаалах, эцэг эх асран хамгаалагч нарт хүмүүжлийн эерэг аргуудыг сурталчлах зорилгоор зохион байгуулагдах юм.

Өдөрлөгт дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд, Засаг даргын дэргэдэх харъяа хэлтэс , албадын дарга нар, 19 хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга , Засаг дарга, Нийгмийн ажилтан, хэв журмын урамшилт эргүүл, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцоно.
Өдөрлөгийн үеэр ерөнхий боловсролын 14 сургуулийн 400 гаруй хүүхэд оролцож парад жагсаж,  Скаутын үзүүлэх тоглолт, “Хүүхэд бүр инээж байг” сэдвээр түргэн зургийн уралдаан, хүүхдүүдийн урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.  
Тус арга хэмжээ 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 13:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд болно. Энэ үеэр дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Замын цагдаагийн тасаг Замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийтийн хэв журмыг  хангаж ажиллана. 







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%