Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Лигийн цуврал тоглолтууд эхэллээ.

2015-04-25

Хөвсгөл аймагт анх удаа зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 2015.04.25 ны өдөр эхэллээ. Тэмцээний салхийг хагалж Соёмбо-Хилийн цэргийн 321-р ангийн багууд тоглож Соёмбо лигийн анхны ялалтааа авсан байна. Тэмцээний шүүгчээр Монголын Хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн шүүгч нар ажиллаж байна. Талбайн шүүгчээр Ч.Жавхлантөгс /ОУХБХ-ны шүүгч, МХБХ-ны 1-р зэрэглэлийн шүүгч/, Туслах шүүгчээр Д.Түмэнбаяр /ОУХБХ-ны шүүгч, МХБХ-ны 1-р зэрэглэлийн шүүгч/, Туслах шүүгч Э.Нямсайхан /МХБХ-ны 3-р зэрэглэлийн шүүгч/ нар ажиллаж байна. Тэмцээний 2 дахь тоглолт Хөвсгөл зам-Нандин багуудын хооронд явагдаж Нандин баг 2:1 -н харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа. Өнөөдрийн сүүлийн тоглолт Хилэн мөрөн-Андууд багуудын дунд явагдаж байна. Лигийн тэмцээний цуврал тоглолтууд долоо хоног бүрийн Бямба гарагт аймгийн хөлбөмбөгийн холбооны стандарт ногоон талбайд явагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%