Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төрөлх нутгийнхаа түүхт 90 жилийн ойд хандив өргөхийг уриалж байна

2015-04-25

Аймгийн 90 жилийн ойг зохион байгуулах комиссын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн 90 жилийн ойг угтан зохион байгуулж буй Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулах, хандивын аян өрнүүлэх, бүтээн байгуулалт болон тохижилтын ажлуудыг хийх талаар хэлэлцлээ. Ардын засгийн наадмын хамгийн олон түрүүг авсан Увс аймагт түүх их ойтой таширлуулан Монгол бөхийн баяр, баруун бүсийн хурд наадмыг зохион байгуулж, түүхт ойгоо өргөн хэмжээнд зохион байгуулах юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Сэлэнгэ аймагт зохион байгуулсан хандивын уулзалтаар нийт хандив өргөсөн хүмүүс, аж ахуйн нэгжийн амласан мөнгөний хэмжээ 800 гаруй сая төгрөг болоод байгаа юм. Хандивын ХААН банкны 5021533891, Голомт банкны 14151 02541, ХАС банкны 50013330017 тоот дансуудыг нээн ажиллуулж байна. 
Мөн өөрсдийн санаачилгаараа бүтээлч ажил өрнүүлэх санаачилгууд эхнээсээ ажил хэрэг болж байна. Тухайлбал 1995 оны төгсөгчид Улаангомын угталт, үдэлтийн талбайг байгуулж, тохижуулахаар болсон. Талбайн газраа сонгож, удахгүй ажлаа эхлэх юм байна. Түүнчлэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улаангом сумаас гудамж талбайг тохижуулах ажлыг эхлүүлсэн. “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ” гэсэн уриалгыг дэмжиж өөрсдийн байгаа орчноо тохижуулж, ая тухтай эрүүл орчин бүрдүүлэхийг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%