Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сонгон шалгаруулалт зарлаж байна

2015-04-20

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалт, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 51 дүгээр тогтоолыг үндэслэн “Хөвсгөл Эрчим Хүч ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан шаардлагуудыг хангасан байх.

2. Дулаан болон санхүү. эдийн засаг, үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байсан.

3Дулааны инженер, нягтлан бодогч, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй бол сайн.

4. “Компанийн засаглал” сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх.

5. Сүүлийн 2 жилд “Хөвсгөл Эрчим Хүч ХХК болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, компани, аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй.

6.  Компанитай нэгдмэл сонирхолгүй, ТУЗ-ийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагатай төрөл садангийн холбоогүй байх.

7. “Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдэгч, хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ:

Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн  шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн.

Төрийн албан хаагч буюу тухайн салбарын орон нутгийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт.

2.  Анкет /төрийн албан хаагчийн/

3. Боловсролын үнэмлэх, диплом, Компанийн засаглалын сургалтад хамрагдсан тухай гэрчилгээний хуулбар

4. Иргэний үнэмлэхний хуулбар

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн ЗДТГ-ын А байр, 3-н давхар “Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Р.Машбатад хүлээлгэн өгөх. Утас: 70383330, 96059741

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2015 оны 04 дүгээр сарын 24-ний дотор.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%