Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо

2015-04-20

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт ирвэл зохих 9 төлөөлөгчөөс 7 төлөөлөгч хүрэлцэн ирж, ирц 77.7 хувьтай хуралдаж:

1.     "Могойн гол" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан

2.     "Могойн гол" ХХК-ийн 2014 оны үйл ажиллагааны тайлан

3.     Орон нутгийн өмчийн төлөөлөл томилох тухай

4.     Өмчийн төлөөлөгч томилж, удирдамж батлах тухай

5.     Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах тухай

6.     Хөвсгөл аймгийн 10 бахархал батлах тухай

7.     Хөрөө рам ажиллуулах журам батлах тухай

8.     Ой тэмдэглэх тухай

9.     Төмөрбулаг сумын ЕБС-ийг Монгол Улсын баатар Дугарын Гунгаагийн нэрэмжит болгох тухай

10.  Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай

11.  Төрийн дээд шагналд тодорхойлох тухай

12.  Санаачлага дэмжих тухай гэсэн асуудлуудыг шийдвэрлэлээ.

"Могойн гол" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнд Орон нутгийн өмчийн төлөөллөөр Д.Лхагвасүрэн-аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтсийн дарга, Т.Ууганбаяр-аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, хуулийн хэлтсийн ажилтан, Т.Энхтуяа-аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн, Э.Аззаяа-аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн, хараат бус гишүүнээр Л.Цэрэнжав-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Л.Батдэлгэр-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Б.Лхагваа - "Хөвсгөлийн хөгжил дэвшилт" ТББ-ын тэргүүн нарын нэрийг дэвшүүлэхээр дэмжив. 

"Могойн гол" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох Орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр Д.Лхагвасүрэн-аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтсийн даргыг томилов.

        Мөн 9 байгууллагын 16 нэр төрлийн хөрөнгийг худалдах, шилжүүлэхээр шийдвэрлэв. 

        Хөвсгөл аймгийн 10 бахархалыг шинэчлэн баталж, аймгийн хэмжээнд хөрөө рамыг ажиллуулах журмыг батлав.

        Арбулаг сумын ЕБС-ын 90 жилийн ойг 2015.08.01, 02-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр, 

Төмөрбулаг сумын ЕБС-ыг Монгол Улсын баатар Дугарын Гунгаагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэв. 

        Бүрэнтогтох суманд "Аймаг сумдын Нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас гаргаж буй тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нь"  зөвлөгөөнийг Бүрэнтогтох суманд зохион байгуулах санаачилгыг дэмжив.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%