Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төлөөлөгч С.Батсуурь Монгол улсын Гавъяат багш боллоо

2015-04-16

Цагаан-Үүр сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Санжгончигийн Батсуурь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат багш хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн бөгөөд Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар шагналыг гардуулж  баяр хүргэн түүний цаашдын ажил амьдралд амжилт хүссэн байна. С.Батсуурь нь олон жил багшилсны дотор өвлийн спортыг хөгжүүлэх, шинэ залуу тамирчдыг гаргаж ирэх тал дээр олон жил үр бүтээлтэй ажиллаж буйгаас гадна ард түмний итгэлийг хүлээсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар өөрийн тойрогт хөрөнгө оруулалт хийх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх тал дээр онцгой анхааран ажилладаг юм. Монгол улсын гавъяат багш С.Батсуурь төлөөлөгчийн цаашдын амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1333
519 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%