Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мэргэжил сонголтын лекцийг өсвөр үеийнхний дунд амжилттай зохион байгууллаа.

2015-04-15


Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан, Монголын Залуучуудын холбооны салбар зөвлөл хамтран "Хүүхдэд ээлтэй аймаг", "Залуучуудын хөгжлийг дэмжих жил", "Хүүхэд бүр уншигч-2" аяны хэрэгжилтийг хангах үүднээс Мэргэжил сонголтын лекцийг Нийтийн номын санд 2015.04.15 ны өдөр зохион байгууллаа.
Мөрөн сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулсан уг лекцэнд Прокурорын газрын хяналтын прокурор, аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн О.Хадбаатар, МЗХ-ны Хөвсгөл аймаг дах салбар зөвлөлийн тэргүүлэгч, аймгийн ИТХ-ын хэвлэл мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан Н.Одбаатар, "Сайхан амьдрахад санаа хэрэгтэй" номын зохиогч Насанжаргал, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Батчимэг, Дэлгэрмөрөн сургуулийн түүх нийгмийн багш Галтболд нар оролцож Мэргэжил сонголт, түүнийг хэрхэн зөв сонгох, ном уншихын ач холбогдол, зөв хүн байх зэрэг сэдвээр сонирхолтой лекцүүдийг уншиж харилцан ярилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1332
518 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%