Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“АЮУЛГҮЙ ОРЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2015-04-14

Нутгийн өөрөө удирдах байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлыг иргэд сонгогчдод сурталчлах, Төлөөлөгч-Иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, Төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилготой “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ өнөөдөр дүүргийн нэгдүгээр хороон дээр үргэлжиллээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрээр 2015 оны нэгдүгээр сард хуралдсан Тэргүүлэгчдийн хуралдаанаар Төлөөлөгч иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээг шинээр санаачлан зохион байгуулж буйг товч мэдээлсэн юм.
“Төлөөлөгчийн нэг өдөр”-ийн үеэр тус хорооноос сонгогдсон Төлөөлөгч Ц.Эрдэнэбаярын санаачлагаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хулгайн гэмт хэргийг бууруулахад Цагдаа иргэдийн хамтын ажиллагаа, иргэдийн санал хүсэлтийг авч шийдвэрлэх  зорилгоор хорооны иргэдэд сургалт зохион байгуулсан юм. Сургалтын үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.Туяа зөвлөлөөс зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл өгч, “Аюулгүй орц” төслийн хүрээнд хэрэгжсэн камерын бичлэгүүдээс танилцууллаа. Энэхүү төсөл нэгдүгээр хороонд хэрэгжихээр төлөвлөгджээ.
Мөн гэмт хэргийн гаралт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Цагдаа-иргэдийн хамтын ажиллагаа оролцооны талаар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах байцаагч Цагдаагийн хошууч Б.Гүнчин-Иш танилцуулж, иргэдийн асуултад хариуллаа.











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%