Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ" эссэ бичлэгийн уралдаанд урьж байна

2015-04-06

    Монголын Нутгийн Удирдлагын Холбоо болон ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан хамтран “Нутгийн удирдлагын эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл, эссэ бичлэгийн үндэсний уралдааныг эрдэмтэн судлаач, оюутнуудын дунд зарлаж байна.

 Уралдааны зорилго нь:
Төвлөрлийг сааруулах замаар орон нутгийн биеэ даасан байдлыг сайжруулж нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг төгөлдөржүүлж боловсронгуй болгох, хууль эрх зүйн хүрээг шинэчлэх арга замуудыг онол арга зүйн үүднээс боловсруулж шинэ санаа, оновчтой шийдэл гаргуулахад оршино.

Хамрах хүрээ:

  • Нутгийн удирдлагын салбарын эрдэмтэн судлаачид
  • Нийт их дээд сургуулийн магистр, бакалаврын зэрэгт суралцаж буй оюутан залуус

Эрдэмтэн судлаачдын сэдвийн чиглэл:

  • Уралдаанд ирүүлэх илтгэл эссэ нь судалгаанд тулгуурласан, үйл ажиллагааны одоогийн арга барилд дүн шинжилгээ хийсэн, цаашид өөрчилж шинэчлэх чиг хандлагыг тодорхойлсон байх
  • Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох бүлэг, заалтын хэрэгжилт, өөрчилж шинэчлэх шаардлага
  • “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”, “Төрийн албаны тухай”, “Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулиудын заалт чиглэл, түүний хэрэгжилт, тохиолдож буй бэрхшээл зөрчил, цаашид өөрчилж шинэчлэх хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлсон, зөв дүгнэлт хийсэн байх
  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, арга барил, үр өгөөж, иргэд, олон нийтийг дагуулж манлайлах чадварыг хөгжүүлэх, өөрчлөх арга
  • Тодорхой аймаг, сум, нийслэл, дүүрэг, баг хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн болон Иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын үйл ажиллагаанд судалгаа дүгнэлт хийж юмс үзэгдэл, үйл явц, үр өгөөжийг баримт нотолгоонд тулгуурлан гаргах
  • Эссэ нь 26 мөрөөр бичигдсэн 8-10 хуудас байх бөгөөд хийсэн судалгаа, уншиж ашигласан номын жагсаалтыг хавсаргана.

Оюутан, залуусын сэдвийн чиглэл:

  • Нутгийн өөрөө удирдах байгууллага чадавхижсанаар оюутан, залуусын амьдралд үзүүлэх эерэг нөлөө
  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын сайн жишээт орон, тус институц хөгжсөнөөр иргэдэд цаашлаад улс орны хөгжилд үзүүлэх эерэг өөрчлөлтүүд
  • Иргэн Та тус салбарт үзүүлэх хувь нэмэр

Үе шатууд:

  • 1-р шат: Нийт оролцогчид “Нутгийн удирдлагын эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр эссэ бичиж өрсөлдөнө. Энэхүү шатнаас оролцогчдын эссэг тусгай комиссын баг 2-р шатанд шалгаруулна.
  • 2-р шат: Шалгарсан оролцогчдын илтгэлээр эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг хийж эссэний найруулга зүй, дэвшүүлсэн санаа, илтгэгчийн чадвар зэргийг комисс оноогоор шалгаруулж ялагчдыг тодруулна. /Уралдаант хэлэлцүүлгийн тов жич зарлагдана./

Хүлээн авах хугацаа:

  • 2015 оны 04-р сарын 01-нээс 05-р сарын 15-ны 18.00 цаг

Цахим хаяг:

  • Эссэ (PDF)
  • Өөрийн намтар (PDF)

zaya.sengee@kas.de, sainbileg0615@yahoo.com хаягуудаар хүлээж авна.

Шуудангийн хаяг:
Монголын Нутгийн Удирдлагын Холбоо (МНУХ)
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Д. Жигжиджавын гудамж, шуудангийн хайрцаг-46 (Эссэг дугтуйлж битүүмжилсэн, өөрийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, мэргэжил, цол, ажилласан жил, 4x6 хэмжээний цээж зургийн хамт ирүүлнэ.)
Харилцах утас: 315636, 319135 (25) 99095938, 88026466

Шагналын сан:
Уралдааныг МНУХ, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн суурин Төлөөлөгчийн газрын хамтарч байгуулсан комисс шалгаруулна.

Эрдэмтэн судлаачид:
1-р байр (1) Судалгааны ажил болон хэвлэлтийн санхүүжилт 1.000.000 ₮
2-р байр (2) Судалгааны ажил болон хэвлэлтийн санхүүжилт 800.000 ₮
3-р байр (3) Судалгааны ажил болон хэвлэлтийн санхүүжилт 600.000 ₮

Оюутнууд:
1-р байр (1) Конрад-Аденауэр-Сангийн 6 сарын тэтгэлэг, сар бүр 400.000 ₮

  • Эссэг шалгаруулсны дараа эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг хийж шалгарсан эссэг илтгэж, сонсож хэлэлцэнэ.
  • Хэлэлцүүлгээр шалгарсан оролцогчдын шагналыг гардуулна.


ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ!


МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОЛБОО
КОНРАД-АДЕНАУЭР-САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%