2015 оны 9-р сард Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулагдах урлаг, 
спортын их наадмыг угтсан 3 сая төгрөгийн шагналын сантай Шатрын лигийн 
тэмцээн 2015.04.10-05.10 ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус 
тэмцээнд бүх сумдаас бие даасан баг хэрэв гарах боломжгүй бол хувь 
хүмүүсээ зохион байгуулж оролцуулна уу. 
 Багийн бүрэлдэхүүнд эрэгтэй 6,  /үүнээс хүүхэд 1/, эмэгтэй 2 /үүнээс хүүхэд 1/ сэлгээний 1 тоглогч нийт 9 хүн байна.
 Аймгийн төвөөс шигшмэл баг гэж гарахгүй бөгөөд тус тэмцээнд оролцох сонирхолтой хүмүүсийг хүч тэнцүүлэн баг болгож хуваарилна. 
 Албан ёсны мэдүүлгийг 2015.04.08-ны дотор Аймгийн шатрын холбоонд ирүүлнэ үү. Утас: 9901-9901, 8838-8820
 Хөвсгөл аймгийн шатрын холбоо
							
							
														
            
						
						 
																																											
						 
							
														
														
 
												
             
							