Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөлбөмбөгийн спортыг эрчимтэй хөгжүүлнэ.

2015-04-02

Дэлхий нийтээр хамгийн их тархсан, хамгийн олон сая үзэгч  дэмжигчтэй Хөлбөмбөгийн спорт сүүлийн жилүүдэд манай улсад ч мөн эрчимтэй хөгжиж байгаа билээ. Хөвсгөл аймаг өнгөрсөн оны намар хөлбөмбөгийн стандарт талбайтай болсон нь манай аймгийн хүүхэд залуус спортод хайртай олон хүний чөлөөт цагаа зав боловсон өнгөрүүлэх, спортоор хичээлэх боломжийг бий болгосон билээ. Өнөөдар аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал болж дараах 8 асуудлыг хэлэлцлээ.
1. Хөлбөмбөгийн шинэ дүрэм батлах хурлын тогтоол гаргах
2. Нарийн бичгийн цалин хэлэлцэх, тогтоох
3. Талбайн журам хэлэлцэж батлах
4. Лигийн тэмцээний заавар хэлэлцэж батлах
5. Лигийн тэмцээн зохион байгуулах комисс батлах
6. Лигийн тэмцээний талбайн шүүгч, шугамын шүүгч, эмч, нарийн бичгийн цалинг тогтоох
7. Үндэсний цомын тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах тухай
8. Идэрчүүд, өсвөрийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%