Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо.

2015-04-02

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан 2015.04.01 ны өдөр болж
1. Санал дэмжих тухай
2. Хяналтын хороо байгуулах тухай
3. "Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр" -ийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжэээний төлөвлөгөө батлах тухай
4. "Алдарт эх" -ийн одонд тодорхойлох тухай
5. Ажлын хэсэг байгуулах тухай
6. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай  зэрэг 6 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Хуралдаанаар  Атмор ХК-ийн "Сумандаа сайхан амьдаръя" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "АТМОР-24" төслийг дэмжиж ажиллах шийдвэрийг гаргалаа. 2003 онд гадаад худалдаа, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн тус компани нь 5 давхар 24 айлын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг нь бүрэн шийдсэн орон сууцанд амьдрах боломж бүрдэж байна. Энэхүү орон сууц нь богино хугацаанд буюу 5 сарын дотор орон сууцандаа амьдрах боломжийг бий болгож буйгаас гадна 1м2 -ийн үнэ нь 1.150.000 төгрөг ба урьдчилгаа 30%-ийг төлж орон сууцны 8%-ийн хүүтэй зээлэнд хамрагдах боломжийг бүрдүүлж буйгаараа давуу талтай ажээ. Тус төслийн талаар 1800-2424 утас руу бүх оператороос үнэгүй ярьж болхоос гадна 9903-4380, 9910-4380 утсуудаар лавлаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ажээ. /Тус хуралдааны тогтоолуудыг зургаар хавсаргав/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%