Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хэв журмын урамшилт эргүүл жижүүрийн ээлжит сургалт боллоо

2015-03-20

Чингэлтэй дүүргийн хэв журмын урамшилт эргүүл жижүүрийн ээлжит сургууль энэ сарын 20-ны өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 25 дугаар тогтоолоор хэв журмын урамшилт эргүүлийн ажиллах журмыг баталсан билээ. Энэ дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар 19 хороонд 18 урамшилт эргүүл ажиллаж байна.

Эдгээр эргүүл хорооныхоо нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангуулах, энэ чиглэлээр төр, захиргаа, хууль хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах, гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх замаар иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллах чиг үүрэгтэй юм.


Мөн хорооныхоо нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, зөрчил ихээр үйлдэгддэг гудамж, талбай, аж ахуйн нэгж байгууллагуудад хэсэгчилсэн байдлаар тандалт хийж, эргүүлийн үүргийг тогтмол гүйцэтгэх, энэ чиглэлээр холбогдох байгууллагыг мэдээ, мэдээллээр хангах, журмаар тогтоосон чиг үүргээ гүйцэтгэхдээ хороо, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, холбогдох байгууллагуудаас дэмжлэг туслалцаа авах эрхтэй.
Гэхдээ эргүүл нь хүн саатуулах, тээврийн хэрэгслийг зогсоох, иргэний биед болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг хурааж авах, хууль хяналтын байгууллагын нэр барих, цагдаагийн албан хаагчийн хувцас форм өмсөх, тусгай хэрэгсэл /гав, бороохой зэрэг/ ашиглах, албан үүргийн дагуу олж авсан хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас бусад субъектэд өгөх нь хориотой.



Энэхүү ээлжит сургалтаар Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Захиргааны үүргийн биелэлт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Д.Норовдорж, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Ариунзаяа нар ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлж, идэвх санаачлагыг өрнүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хэрхэн мөрдөж ажиллах зэрэг чиглэлүүдээр мэдээлэл өгсөн юм. Сургалтад хороодын Хэв журмын урамшилт эргүүл жижүүрүүд хамрагдав.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%