Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төрийн болон Орон нутгийн өмчийн системийн сургалт болж байна.

2015-03-23

Төрийн өмчийн хороо, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг /KOICA/ хамтран Төрийн болон Орон нутгийн өмчийн цахим системийг шинээр бий болгосон бөгөөд гүйцэтгэгчээр ЭМБИК Софт ХХК ажиллаж хүлээлгэн өгсөн байна. Энэхүү систем нь байгууллагуудын нягтлан бодогч нарын ажлыг ихээр хөнгөвчилж буй юм байна. Тухайлбал байгууллагын эд хөрөнгийн бүртгэлийг жил бүр Excel файлаар дахин шивэх ажлыг нэгдсэн бүртгэлийн системд оруулсанаар жил бүр нэмэгдсэн хөрөнгө, актлагдсан хөрөнгийн мэдээллүүдээ оруулах замаар ажлын ачааллыг багасгах, шийдвэр гаргагчдад тухайн барилга объектын талаарх мэдээллийг цаг алдалгүй авах, яаралтай мэдээг цаасаар бус цахимаар илгээх зэрэг олон ач холбогдолтой ажээ. Энэхүү сургалт 2015.03.23-24 ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын Шууд ардчилал, иргэний оролцооны танхимд болно. Байгууллагуудын нягтлан бодогч нар Facebook дэх Хөвсгөл аймгийн өмч хөрөнгө гэсэн хаалттай цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой. Энэхүү 2 өдрийн сургалтанд нийт 80 нягтлан бодогч хамрагдах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%