Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Иргэн таны төлөөлөл таны гэрт

2015-03-18

Хөвсгөл аймгийн нийт ард иргэдийн дуу хоолой, элч төлөөлөл болон сонгогдсон 41 төлөөлөгч өөрийн тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажлаа иргэд олон нийтэд танилцуулах боломж бүрдлээ. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас санаачлан Скай телевизтэй хамтран "Төлөөлөгч-Иргэн таны төлөөлөл" нэртэй телевизийн цуврал нэвтрүүлгийг явуулж эхлээд байна. Тус нэвтрүүлгийн эхний дугаарт аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Ганболд, Я.Дашзэвэг нар оролцсон байна. Энэхүү нэвтрүүлгийг та бүхэн Даваа, Лхагва гарагийн 19:30, 21:30 цагуудаас, мөн Бямба, Ням гарагуудад давталттайгаар та бүхэнд хүрэхээр боллоо. Иргэд сонгогчид та бүхэн өөрийн тойргоос сонгогдсон төлөөлөгчдийн хийж хэрэгжүүлсэн ажил, хийхээр зорьж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж бүрдлээ. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтийг ажлын албаны 7038-3330, 7038-4444 утсуудаар ирүүлэхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%