Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Чандмань мөнгөжүүлсэн усны талаарх танилцуулгыг сонсов.

2015-03-11

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Чандмань” ХХК–ийн мөнгөжүүлсэн цэвэр усны үйлдвэрлэлийн талаарх мэдээлэлтэй танилцлаа.

    Дархан хотод “Чандмань” ХХК–ийн мөнгөжүүлсэн цэвэр усны үйлдвэр нээгдэж, бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна.  Хлоргүй зэвгүй, цэнгэгжүүлсэн усыг Дархан хот, түүний ойр орчмын иргэд тогмол хэрэглэх болсон. Мөнгөжүүлсэн ундны усны хэрэгцээ тогтмол өсч, Улаанбаатар хот зэрэг газраас захиалж байна. Мөнгөжүүлсэн усыг 1-2 сар тогтмол хэрэглэхэд чихрийн шижин өвчтэй хүний эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжиран, сахарын хэмжээ 12-оос 6 болтлоо буурсан үзүүлэлттэй байгаа тухай тус компанийн ерөнхий захирал Г.Ядамдорж танилцууллаа.
      Тэрээр цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд илэрхийлж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг хүссэн юм. Энэ жилийн тухайд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ иргэдийг эрүүлжүүлэх усыг мөнгөжүүлэх асуудлыг бодлогын баримт бичигт тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Тэргүүлэгчдийн зүгээс үзлээ.

Ундны усыг мөнгөжүүлж бактергүйжүүлмээр байна.

        Ундны усыг хлороор бактергүйжүүлж хадгалахад олон төрлийн нэгдлүүд бий болж, эрүүл мэндэд, ялангуяа элэгний хорт хавдраар өвчлөх сөрөг нөлөөтөй нь судалгаагаар тогтоогдсон билээ. Иймээс 50 гаруй улс хлорын оронд мөнгөний уусмалаар ундны усаа бактергүйжүүлэх аргад шилжээд 50 гаруй жил болж байна.
        Усыг мөнгөөр бактергүйжүүлэх нь ариутгагч бодис хэрэглэснээс олон талаар давуутай байна. Үүнд усыг хадгалах хугацаа уртасдаг. Жишээ нь, 1-2 мг/л концентрацтай хлораминаар ариутгасан ус 6 өдөр, гипохлоритоор ариутгасан ус 2-3 өдөр, хлороор- 4-6 цаг, озоноор - 25-40 минут ариун чанараа хадгалдаг байхад мөнгөөр бактергүйжүүлсэн ус 3-5 жил ариун чанараа хадгалж чаддаг ажээ. Хлор болон бусад ариутгагч бодис хүний мг мөнгөний ион авч байх хэрэгцээтэй ба мөн бага тунгаар тогтмол хэрэглэхэд дархлааны ба цус төлжүүлэгч системийг идэвхижүүлэх, бактер, нян устгах чанар нь урьдчилан сэргийлэхэд онц ач холбогдолтой.
        Мөнгөний уусмалын эмчилгээ болон хүнсний хэрэгцээнд хэрэглэсэн бусад улсын туршлагыг бид судлан хэрэглэж байна. Мөнгөний уусмалыг ач холбогдлооор нь дархлааны хоёрдугаар систем, цэнхэр цус, халдвартай тэмцэх хүчирхэг зэвсэг, байгалийн антибиотик гэх мэтээр нэрлэх болжээ.
        Дулааны улирал эхэлж буй үед аялал жуулчлалын ба амралт сувилалын газрууд, айл өрх уух ус, ундаагаа бактергүйжүүлэх, хордлого тайлах, ялангуяа шар өвчин болон бусад халдварт өвчин, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилгоор мөнгөжүүлж, өргөнөөр хэрэглэхийг уриалж байна.

Монголын эрүүл мэндээ дээдлэгчдийн холбооны тэргүүн  доктор Н.Чагнаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%