Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015.03.05-2015.03.07-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажлын айлчлал хийлээ.
Энэхүү ажлын айлчлалын хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж,
аймгийн төвийн ард иргэдтэй уулзалт хийж, Даланзадгад сумын шинэ
суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
УИХ-ын дарга иргэдэд Улсын Их
Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын
талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, 2014 оны намрын ээлжит чуулганаар нийт 164
хууль, 78 тогтоол баталсан байна. Үүнээс бие даасан хууль 15, хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хууль 123, хууль хүчингүй болгох тухай хууль 15,
олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай 11 хууль
баталсан байна.
УИХ-ын даргыг Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн
бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ,
УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Өмнөговь аймгийн Засаг дарга
Д.Бадраа болон албаны бусад хүмүүс оролцлоо.