Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

3 сая дахь иргэнд хүндэтгэл үзүүллээ.

2015-03-05

Хөвсгөл аймгаас 3 сая дах иргэний чацуутнаар 4 хүүхэд тодорсон бөгөөд Мөрөн сумын иргэн Ууганбаярын Гоомарал, Түнэл сумын иргэн Содовын Мөнхжин нарт аймгийн ИТХ-ын даргын мэндчилгээ, засаг даргын гарын бэлгийг нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Ганболд, ИТХ-ын Нутгийн удирдлага хуулийн хэлтсийн дарга Б.Билэгт-Отгон, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Дашбаяр нар гардууллаа. Бяцхан иргэд маань гэр бүлдээ эрүүл энх бойжиж байна.
ИТХ-ын даргын мэндчилгээ:
Мэндчилгээ
Эрхэм хүндэт Г.Ууганбаярын гэр бүлд
Морин Морин жилийн төгсгөл Хонин жилийн босгон дээр Монгол түмэн туурга тусгаар эхорныхоо 3 сая дахь иргэнийг хүлээн авлаа. Өнө эртнээс өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагийн эргэлтэн дунд оршин амьдарч ирсэн Монголчууд бидний шинэ ирээдүйн түүхийг бичих хүндэт иргэн, 3 сая дахь иргэний чацуутан танай гэр бүлд мэндэлсэнд нийт Хөвсгөлчүүдийн өмнөөс халуун баяр хүргэн мэндчилье.
Монгол улсын 3 сая дахь иргэнийг эрүүл энх өсгөж хүмүүжүүлэн эх орондоо гавъяат үйлс бүтээх боловсролтой зөв бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсч танай гэр бүлд аз жаргал амжилт бүтээл бүхний дээдийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болж Монгол улс мандан бадрах болтугай.
ИТХ-ын дарга Т.Болдбаатар
2015.02.25

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%