Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймгийн ахмад настны талаар тоо баримт

2015-03-05

Хөвсгөл аймгийн ахмад настны талаар тоо баримт

Манай аймагт сумын. 24, ААН-ийн орон тооны 1 хороо ажиллаж байна. Ахмадын байгууллага нь ахмад настны нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаж нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм. Ахмад настны нийгмийн хамгааллын хуулинд зааснаар манай улсад 60-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүдийг ахмад настан гэж тодорхойлдог.

2014 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 9899 ахмад настан 5726 өрхөд амьдарч байна. Ахмад настны дотор ахмад дайчин 17, Хөдөлмөрийн баатар 2, гавъяат цолтон 15 байна. 1939 оны Халх голын дайнд оролцсонахмад дайчин 1, 1945 оны дайчин 11, баруун хилийн тулгаралтанд оролцсон 5 дайчин байна.

2014 оны байдлаар 70 хүртэлх настай 7017, 71-80 настай 2158, 81-90 настай 626, 91-100 хүртэлх насны 92, 100 ба түүнээс дээш настай 6 хүн байна. Эдгээр 100 настнууд Рашаант, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Мөрөн сумуудад амьдарч байна.

Өнгөрсөн онд 9990 гаруй ахмал настанд 21.5 тэрбум төгрөгийн бүрэн тэтгэвэр, 348 ахмад настанд 881.2 сая төгрөгийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр, 110 гаруй ахмад настанд халамжийн тэтгэвэр 145.8 сая төгрөгийг олгожээ. 2014 онд 451 иргэн шинээр тэтгэврээ тогтоолгосон байна.

Өнгөрсөн онд 3065 ахмад настан малтай өрхөд 443335 толгой мал тоологджээ. 3300 гаруй ахмад настнууд мал аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэх болон аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байна.

673 ахмад настан өрх төмс, хүнсний ногоо тарьж 65.7 тонн төмс хүнсний ногоо хурааж авчээ. ХХҮХ-ийн шугамаар давхардсан тоогоор 11362 ахмад настанд 725.5 сая төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээ, мөнгөн тусламж үзүүлжээ. Үүнээс орон сууцны хөлс төлөх, түлээ, нүүрс худалдан авахад нь 790 гаруй настанд 225.5 сая төг, дотоодын рашаан сувилалд амарч сувилуулахад тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийн хөнгөлөлт 1162 ахмад настанд 71.1 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Цагаан сар, ахмадын өдрөөр давхардсан тоогоор 16847 ахмад настанд хүндэтгэл үзүүлж 208.6 сая төгрөг зарцуулжээ.

Сум баг, төсөвт байгууллага, ААН, ахмадын хороонд давхардсан тоогоор 727 ахмад настанд 55.9 сая төгрөгийн хөнгөлөлт, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Ахмадын өдрийг тэмдэглэх тухай аймгийн засаг даргын 2014.09.08-ны 3/2257 тоот албан бичиг гарч, сумдын засаг дарга, нарт үүрэг даалгавар өгсөн нь эртнээс бэлтгэл сайтай энэ ажлыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой болов. Ахмадын өдрөөр зохион байгуулагдсан ажлын ололт дутагдлыг дүгнэж Эрх чөлөө сонинд хэвлэн нийтэд сурталчлав.

2014 онд Монголын ахмадын өдрийг сумын төв болон 119 баг, 87 ААН, 136 төсөвт байгууллагад тэмдэглэхэд 8647 ахмад настан оролцож хоол унд, бэлэг, шагнал, уралдаан тэмцээн зэрэг арга хэмжээнд аймгийн дүнгээр 110.5 сая төгрөг зарцуулсан байна.

Аймаг сумын Засаг даргын тамгын газрууд өөрийн байгууллагаас тэтгэвэрт гарсан 260 гаруй ахмад настныг хүлээн авч 4.5 сая төгрөг зарцуулан хүндэтгэл үзүүлжээ.

Тосонцэнгэл, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Тариалан, Ренчинлхүмбэ зэрэг сумдын Засаг даргын тамгын газар өөрийн төсвөөс болон нөөц сан, давсан орлогоос 0.7-1.7 сая төгрөг гаргаж 1100 гаруй ахмад настанг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Бүх сумын төсөвт байгууллагууд 1457 ахмад настанг хүлээн авч 23.3 сая төгрөг, 19 сумын 80 гаруй аж ахуйн нэгжүүд 870 гаруй ахмад настанд 12.2 сая төгрөг тус тус зарцуулсан байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Цагааннуур, Галт, Шинэ-Идэр, түнэл суманд сонгогдсон төлөөлөгч М.Тогтохдэмбэрэл, Д.Пүрэвдорж, Л.Цэрэнжав, Б.Бат-Эрдэнэ нар 0.3-2.9 сая төгрөгийн бэлгийг ахмадууддаа гардуулж хүндэтгэл үзүүлсэн байна.

Мөрөн сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГ, ахмадын хорооноос аймгийн төвд амьдардаг 3000-аад ахмадад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн гарын бэлгийг тараалаа. Мөн 13 ахмад настны хөдөлмөрийн алдрыг тэмдэглэсэн нь ахмадуудын талархлыг хүлээсэн сайхан арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээний дараа “Ахмадууд дуулж байна.” дуун цэнгүүн, нийтийн бүжгийн тэмцээн болж, ахмадууд идэвхитэй оролцлоо. ХДТ-т ахмадын “Бид чадна” хамтлагийн концерт болж олон ахмад үзэж сонирхов.

Аймгийн Засаг дарга 85-с дээш насны 333 ахмадад 4.9 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл, аймгийн НХҮХ-ээс байгууллагын харъяалалгүй 7459 ахмад настанд 75.5 сая төгрөгийг бэлнээр өгсөн байна.

Аймгийн хэмжээнд ахмад наснтны 42.5 хувь нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, байнгын асаргаа шаардлагатай эмнэлгийн хяналтанд байдаг 1215 ахмад настанг гэрээр эмчилж 2990 гаруй ахмадуудыг витаминжуулалтанд хамрууллаа.

“Эрчим” ахмадын амралтанд 313, аймгийн төвд орших ахмадын сувилалд 385 ахмад настанг тус тус амрааж зохих хөнгөлөлтийг үзүүлжээ.

АЙМГИЙН АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА      Д.НОРОВСАМБУУ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%