Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Дархан хотын хөгжлийн стратеги II" онол практикийн бага хурал болно

2015-03-02

       Дархан-Уул аймгийн эрдэмтэд, багш нарын үүсгэн байгуулсан “Судалгаа хөгжлийн эрдмийн академи”, “Дархан нутаг” ТББ хамтран “ДАРХАН ХОТЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ II” сэдэвт Эрдэм Шинжилгээ, Онол Практикийн бага хурлыг эрдэмтэд, судлаачид, их дээд сургуулийн багш нар, төрийн ба төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд болон олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулахаар боллоо.

       Уг Эрдэм Шинжилгээ, Онол Практикийн бага хурал нь Дархан-Уул аймгийн хөгжлийн стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, орон нутгийн нөөц бололцоонд түшиглэсэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, иргэд олон нийтийн санаачлагыг өрнүүлэх, хүний хөгжил, амьдралыг дэмжин тэтгэх эрхзүйн орчныг бий болгох, тохилог хөгжилтэй Дархан хотыг цогцлоох үндсэн зорилготой юм.
Бага хуралд
  •     Төр, нийгмийн бодлого (АШУҮИС-ийн соёлын төвд)
  •     Хууль эрх зүй (МСҮТ-ийн Эрдмийн өргөөнд)
  •     Үйлдвэрлэл, технологи, дэд бүтэц (ШУТИС-ийн хурлын зааланд)
  •     ХАА, байгаль орчин (УГТСЭШХ-ийн хурлын танхимд)
  •     Эдийн засаг, төсөв санхүү, төсөл хөтөлбөр (ХААИС-ийн номын санд) гэсэн таван төрлөөр салбар хуралдаан зохион байгуулагдах бөгөөд эдгээрт хэлэлцэгдсэн илтгэлүүдээс шилдэг 3 байрыг шалгаруулахаар болсон байна.
Шагналын сан:
    I байр: Батламж, 1.000.000 төгрөг
    II байр: Батламж, 700.000 төгрөг
    III байр: Батламж, 500.000 төгрөг

     Дархантаймс.ком сайт нь уг үйл ажиллагаанд мэдээллийн хамтрагчаар оролцож байгаа бөгөөд шилдэг илтгэлүүдийг “ҮЗЭЛ БОДОЛ” буландаа цувралаар нийтэлж онлайн хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо.

Хурлын удирдамжыг энд дарж татаж авна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%