Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Чөлөөлөх дайны медалийн загвар шалгаруулна

2015-03-02

     БХЯ-наас ирэх  сарын 13-ны 17 цаг хүртэл медалийн шилдэг загвар шалгаруулах материалыг хүлээн авах  гэнэ.

     Энэхүү шилдэг медаль нь Аугаа Эх орны дайны төгсгөл буюу Японы түрэмгийллээс Зүүн хойд хятадыг чөлөөлөх дайны ялалтад Монголын ардын арми оролцсон явдалтай холбоотой байх юм.

     1945 оны  чөлөөлөх дайнд Монгол Улсын 5,6,7,8 дугаар морьт дивиз, 7 дугаар механикжуулсан хуягт бригад, гурван  тусгай хороо, их бууны тусгай хороо, холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз нийлээд таван чиглэлээр хүч хуримтлуулан давшиж ялалт байгуулалцсан түүхтэй.

      Энэхүү уралдаанд Монгол улсын иргэн хэн ч байсан оролцох эрхтэйгээс гадна хамтран оролцож болно. Мөн зураг загварын эхийг болзлын дагуу шалгаруулах юм. Шалгарсан бүтээлийн эзнийг нэг сая төгрөгөөр урамшуулах аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%