Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Улс аймгийн сайн малчид тодорч шагналаа гардлаа.

2015-02-16

Монгол улсын Засгийн газраас олгодог "Улсын сайн малчин", МҮОНРТв, ХХААЯ-наас хамтран шалгаруулдаг "Алтан төлийн эзэн", "Аймгийн сайн малчин" цолны болзлыг хангасан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр сумдын малчдад шагналыг нь гардууллаа. "Аймгийн сайн малчин"-ны болзол хангасан Төмөрбулаг сумын 1-р багийн малчин Л.Бямбасүрэн, 2-р багийн малчин Б.Чойдогбавуу, 3-р багийн малчин Л.Бат-Өлзий нарын болон "Алтан төлийн эзэн"-ээр тодорсон малчдын шагналыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Төмөрбулаг сумын Засаг дарга Ганзориг,ИТХ-ын дарга Бямбасүрэн, тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Батбаяр, Төрийн банкны захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Баттогтох нар хүндэтгэл үзүүлэн гардууллаа. Энэ жил өнтэй дулаан өвөл болж байгаагаас малын тарга хүч сайн, малчдын сэтгэл ч өндөр байна. Төмөрбулаг сум Хөвсгөл аймагтаа төдийгүй улсад "Эрчмийн хар" ямаагаараа алдартай. Ноолуурын гарц өндөр, ширхэг нарийн байдаг нь энэ омгийн ямааны онцлог. Ганц ноолуур төдийгүй хар ямааг эрт дээр үеэс хүний тамир тэнхээг сайжруулах болон эмчилгээнд ач тусыг нь танин хэрэглэсээр иржээ. Хөвсгөлдөө брэнд болсон энэ ямааг үүлдэр болгох, цөм сүрэг бий болгох замаар хамгаалах өсгөх, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг бодлоготойгоор зохион байгуулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгааг тус сумын малчид хэлж анхааралдаа авахыг хүсч байлаа. Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар аймаг орны зүгээс анхаарч байгаа бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч ярилцсанаас гадна, төрийн үйлчилгээ иргэдэд хэр хүрч байгаа талаар болон цаашид анхаарах зүйлийн талаар санал бодлыг нь сонсч байлаа. Тухайлбал малын хөлийн татвар, даатгал, малыг эрүүлжүүлэх, малчдад олгодог урамшуулал, нөхөрлөл хоршоог хэрхэн зохион байгуулах зэрэг олон асуудлаар иргэд малчидтай нээлттэй ярилцаж санал бодлоо солилцож байлаа. Түүний дараа "Улсын сайн малчин"-ны шагналыг гардуулахаар Шинэ-Идэр сумыг зорьсон ба тус сумын Баянзүрх багийн малчин А.Ганболдод "Улсын сайн малчин"-ны тэмдэг, мөнгөн аяга, домбо, 5 хошуу малын дүрс бүхий дурсгалыг гардуулан өглөө. 8 жил дараалан тодорхойлолт нь явсны эцэст энэхүү эрхэм шагналыг хүртсэн тэрээр төрийн хайр хишиг гэдэг босго өндөр хийгээд их хүндэтгэл дагуулж ирдэгийг ойлголоо, цаашид улам ихийг хийж бүтээнэ гэдгээ сэтгэл догдлон ярьж байсан юм. Энэ жил Хөвсгөл аймгаас Улсын сайн малчин 2 төрсөн бөгөөд нэг нь Төмөрбулаг сумын малчин А.Ганболд, нөгөө нь Баянзүрх сумын 3-р багийн малчин Ш.Мачуухай нар юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%