Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын төв цэцэрлэгт
Жалханз хутагт Ц.Дамдинбазарын хөшөөг босгосон билээ. Мөн уг хөшөөний 2
талаар Хөвсгөл аймгийн 10 бахархлын самбарыг бий болгох шийдвэр гарсан.
Үүнтэй холбоотойгоор иргэд олон нийтээсээ доорхи сэдвээр санал авч байна. Та бүхэн comment буюу сэтгэгдэл үлдээх хэсэгт саналаа ирүүлээрэй.
Монгол төрийн нэрт зүтгэлтэн, ерөнхий сайд жалханз хутагт
С.Дамдинбазарын хөшөөг цогцолбор байдлаар тохижуулах төслийг дараах
байдлаар төлөвлөв.
Үүнд:- Хөшөөний 2-талд байрлах “ХӨВСГӨЛИЙН
БАХАРХАЛ” самбаруудын релейф баримал, чимэглэлийн ажлуудын зохиомж
шийдэл, агуулга, хэлбэрүүд:
1. Хөвсгөлийн цогцолбор газрууд.
2. Хөвсгөлийн түүх,соёлын дурсгалууд
3. Хөвсгөлийн тайгын цаатан ахуй, соёл
4. Хөвсгөл бөө мөргөлийн өлгий нутаг
5. Дэлхий бөмбөрцөгийн 50”-100” цэг
6. Хөвсгөл нуур-Сүхбаатар хөлөг онгоц
7. Хөвсгөлийн цагаан загас
8. Хөвсгөлийн цаа буга
9. Хөвсгөлийн хүчтэнгүүд
10. Хөвсгөлийн хурдан хүлгүүд
Эдгээр 10 бахархалд багтах нэршил тайлбаруудыг гантиг чулуун хавтан дээр алтан үсгээр сийлбэрлэн бичиж байрлуулна.
Үүнд: -Хөшөөний ар талын талбайн хэсэгт
-Хөвсгөлийн “Алдар суутнууд” хүндэтгэлийн самбарууд 2 хэсэг-
6ш самбар нь хар ногоон өнгийн гантиг чулуун дээр Хөвсгөл аймгаас
төрсөн алдар суутнуудын нэрсийг алтан үсгээр сийлбэрлэн бичсэн байна.
Орчны тохижилтонд
- Сандал 6ш
- Гэрэлтүүлэг 4ш
- Хөвсгөл лого бүхий гэрлэн чимэглэл 10ш
- Хогийн сав 2 ш байхаар тус тус төлөвлөсөн болно.
Жич: Зураг төслийг хавсаргав.
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын Үндэсний баатар Б.Чингүнжавын төв
талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн самбарт байрлах “ХӨВСГӨЛЧҮҮДИЙН БАХАРХАЛ”
цуврал логоны агуулга зохиомж /төсөл/ зургийн тайлбар:
1. Эх
дэлхийн бөмбөрцөг дугуй суурин дээр Хорьдол сарьдаг уул, Хөвсгөлийн
тайга, уул ус түүнд амьдрах ан амьтныг төлөөлүүлэн хөвсгөлийн уулсад
амьдрах нэн ховор цагаан толгойт дэлт бүргэд зэрэг дүрслэлүүд байна.
“Хөвсгөлийн цогцолбор газрууд” бичээс байна.
2. Хөвсгөл нутгийн
түүх соёлын олон гайхамшигт дурсгалууд болох дэлхийд ховор гайхагддаг
хамгийн өндөр хүн чулуу, хамгийн тод дүрслэл бүхий буган чулуун зураг
мөн Хөвсгөл нутгаас олдсон нэн ховор хүрлийн үеийн дурсгал болох эр, эм
бугын дүрслэл зэргийг зохиомжлон хийсэн болно.
“Хөвсгөлийн түүх соёлын дурсгалууд” бичээс байна.
3. Хөвсгөлийн их тайгад эрт үеэс өнөө үе хүртэл аж төрж ирсэн цаатан
иргэд тэдний дэлхийд гайхагдах нэн ховор нүүдэлийн амьдрал, ахуй соёлыг
Хөвсгөлчүүдийн бахархал цувралд оруулж хийсэн болно.
“Хөвсгөлийн тайгын цаатан ахуй соёл” бичээс байна.
4. Хүн төрөлхтөний хамгийн эртний шүтлэг бөө мөргөл түүний өлгий нутаг
болохын хувьд Хөвсгөлчүүдийн бахархал цувралд “Бөө мөргөл” зохиомж логог
оруулсан болно.
“Хөвсгөл бөө мөргөлийн өлгий нутаг” бичээс байна.
5. Дэлхийн бөмбөрцөгийн уртраг, өргөрөгийн огтолцол цэг болох 500-1000
цэг нь манай аймгийн Алаг-эрдэнэ сумын нутагт байралдаг нь Хөвсгөл
нутгийг аялал жуулчлалын бренд /энергийн төв/ болгох санаагаар оруулсан
болно.
“Дэлхийн бөмбөрцөгийн 500-1000 цэг” бичээс байна.
6.
Дэлхийд гайхагддаг цэнгэг уст Хөвсгөл нуур, түүнд аялах түүх, нийгмийн
дурсгал болсон Сүхбаатар хөлөг онгоцыг Хөвсгөлчүүдийн бахархал цувралд
оруулсан болно.
“Хөвсгөл нуур - Сүхбаатар хөлөг онгоц” бичээс байна.
7. Хөвсгөлчүүдийн бренд “Цагаан загас”-ыг аялал жуулчлалын бренд болохын хувьд Хөвсгөлчүүдийн бахархал цувралд оруулсан болно.
“Хөвсгөлийн цагаан загас” бичээс байна.
8. Хөвсгөлчүүдийн бренд “Цаа буга”-г аялал жуулчлалын бренд болохын хувьд Хөвсгөлчүүдийн бахархал цувралд оруулсан болно.
“Хөвсгөлийн цаа буга” бичээс байна.
9. Хөвсгөл нутаг хүчтэний өлгий нутаг билээ. Хөвсгөлийн ард түмэн хүчит бөхчүүдээ Хөвсгөлийн бахархал цувралд оруулсан болно.
“Хөвсгөлийн хүчтэнгүүд” бичээс байна.
10. Хөвсгөл нутаг тэс болон дархад адуу, хурдан хүлгүүдээрээ алдартай
билээ. Хурдан хүлэг морьдоо Хөвсгөлчүүдийн бахархал цувралд оруулсан
болно.
“Хөвсгөлийн хурдан хүлгүүд” бичээс байна.
Хөвсгөл аймгийн Зураач Урчуудын Холбоо
Аймгийн ИТХ-ын ажлын хэсэг