Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өсвөрийн тамирчдаа шагнаж урамшууллаа

2015-02-12

Футзалны Идэрчүүдийн УАШТ-нд аймгаа төлөөлөн оролцож мөнгөн медаль хүртсэн Хөвсгөл аймгийн шигшээ багийн дасгалжуулагч, болон тамирчдыг ИТХ-ын дарга, аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Т.Болдбаатар, нарийн бичгийн дарга Л.Энхболд нар хүлээн авч уулзлаа. Б.Энхцэцэг дасгуулагчтай С:Анхцэцэг Г.Амаржаргал Б.Номин-Эрдэнэ Х.Мэндсайхан Г.Хонгорзул Б.Баасандулам Б.Үүрийнтуяа М.Хажидмаа Е.Болорчимэг Г.Ренчинмядаг нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчдад баяр хүргэхийн хамт аймаг орныхоо нэрийг өндөрт өргөсөн амжилтыг нь үнэлэн "Хүндэт Өргөмжлөл" үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Өнгөрсөн жилийн улсын аваргын хүрэл, энэ жилийн мөнгөн медаль хүртсэн эдгээр хүүхдүүд маань "Эрдмийн далай", ДМЦС, Гурван Эрдэнэ, Ирээдүй цогцолбор сургуулиудад суралцдаг юм байна.  Өсвөрийн тамирчдын маань гаргасан амжилт дараа дараагийн тэмцээн уралдаанд илүү амжилт гаргах урам зоригийг хайрлаж байгааг дурдаад цаашдаа хичээл сурлагадаа болон биеийн тамир спортыг хөгжүүлэхэд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7068
5524 / 78%
951 / 13%
282 / 4%
311 / 4%