Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Тэргүүлэгчдийн хуралдаан болж өнгөрлөө

2015-02-10

Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2-р хуралдаан болж өнгөрлөө. Өчигдөр засаг дарга А.Эрдэнэбаатар аймгийн ИТХ-д 2015 оны төсвийн тодотголыг өргөн барьсан билээ. Үүнтэй холбогдуулан ээлжит бус хуралдааны товыг зарлах болон бусад асуудлуудыг хэлэлцсэн байна. Ээлжит бус хуралдааныг 2015.02.13 ны өдрийн Баасан гарагт хуралдуулах товыг баталлаа. Мөн дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Эдгээр хэлэлцсэн асуудлуудтай холбоотой гарсан тогтоолуудыг Аймгийн ИТХ-ын Facebook дэх Хөвсгөл аймгийн ИТХ гэсэн хуудаснаас дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. 
1. Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай
2. Аймгийн 2015 оны төсөвт тодотгол хийх тухай
3. "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" аймгийн хөтөлбөр батлах тухай
4. "Төрийн үйлчилгээг иргэнд" аймгийн хөтөлбөр батлах тухай
5. "Аялал жуулчлал, ажилтай орлоготой" аймгийн хөтөлбөр батлах тухай
6. Ажлын хэсэг байгуулах тухай
7. Шашны байгууллагад зөвшөөрөл олгох тухай
8. Аймгийн "Халамжийн сангийн үйл ажиллагааны үр нөлөөт байдал"-д хийсэн эрсдлийн аудитын тайлан танилцуулга
9. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай зэрэг 9 асуудлыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%