Өчигдөр буюу 2015.02.09-ны өдөр аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарт 2015 оны төсвийн тодотголыг өргөн барьлаа. Засаг дарга А.Эрдэнэбаатар хэлэхдээ улс оронд үүссэн эдийн засгийн сөрөг нөлөөллөөс шалтгаалан төсвийн тодотгол хийгдэж байгаа. Манай аймгийн хувьд шинээр бүтээн байгуулалтын ажил эхлэхгүйгээр өнгөрсөн жил өр болон үлдсэн мөнгийг шилжүүлэх, царцаагдсан барилга объектуудын ажлыг дуусгахад анхаарсан төсөв болсныг хэлж байлаа.