Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна.

2015-02-06

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотноо 2015.02.06-07-ны өдрүүдэд аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Энэхүү зөвлөгөөнд бүх сумдын иргэдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нар, засаг дарга, тамгын газрын дарга, сургууль эрүүл мэндийн төв, соёлын төвүүдийн эрхлэгч нар оролцож буй бөгөөд уг зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар нээж үг хэллээ. Эхний өдрийн хөтөлбөрт 2014 оны хөрөнгө оруулалтын дүн, 2015 оны хөрөнгө оруулалтанд анхаарах асуудал болон шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээ иргэнд хөтөлбөрийн тухай, засаг даргын 4 дэх 100 хоногийн нээлт, Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн нээлтийн арга хэмжээ зэрэг багтсан байна. Маргааш буюу 2015.02.07 ны өдөр сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар ахмадын ордны хурлын танхимд сургалтанд хамрагдах бөгөөд ойны шилдэг сум, хурлын дарга нарийн бичгийн дарга, идэвхи санаачлагатай, бүтээлч хурлын байгууллага, тэдгээрийн удирдлагыг шалгаруулж, цом өргөмжлөл гардуулан алдаршуулах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%