Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Баргажин-III” наадам 06 дугаар сард болно.

2015-02-06

Аймгийн ИТХ-ын 2014 оны 9 дүгээр хуралдааны 4 дүгээр тогтоолын 2.6.8 дахь заалтын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар “Баргажин-III” наадамд оролцох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Барга угсаатны соёл урлагийн “Баргажин-III” наадам энэ оны 06 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Баргажин, Зурукман аймгуудад зохион байгуулагдана. Тэгвэл ажлын хэсгийнхэн анхдугаар хуралдаанаа  хийж ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна. Мөн наадмыг зохион байгуулагч талтай холбогдон мэдээлэл солилцох, угсаатны талаарх эрдэм шинжилгээний болон урлаг соёлын арга хэмжээг өндөр түвшинд цомхон бэлтгэх, наадамд оролцогчдын аяллын маршрут, цаг хугацааг тодорхойлох асуудлуудыг онцгой анхаарах, төлөвлөгөөний дагуу ажлуудаа зохион байгуулах талаар санал солилцсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4295
2957 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%