Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг нийслэлийн Иргэдийн хурлын дарга, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, салбарын төсвийн ерөнхийлөн захирагч нартай гэрээ байгуулах зэрэг асуудлаар сургалт семинарыг 2015.02.02-03 ны өдрүүдэд зохион байгуулсан байна. Уг Зөвлөлгөөнд Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар оролцлоо. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Л.Баттулга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл нар Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарыг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагаа, аймаг орны өнөөгийн байдлын талаар ярилцсанаас гадна Нийслэлийн 375 жилийн ойн дурсгалын медалийг гардуулсан байна.