"АРХИГҮЙ ОРЧИНД АМГАЛАН ТАЙВАН АМЬДАРЦГААЯ" аян эхэллээ.
Бүрэнтогтох сумын "Бургуул хаан" хоршооны дарга Д.Дамдинсүрэн, "Арвижин
дэлгэрэх" бүлгийн ахлагч А.Бат-Орших зэрэг идвэхтэй иргэдийн
санаачилгаар сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ- Хөвсгөл ОНХХ,
НҮБ-ын Олон нийтийг хөгжүүлэх Үндэсний UPCA сан, "Үр жимстэй гэр бүл"
ТББ, "Гэрэлт ирээдүй" төв зэрэг байгууллагууд хамтран "АРХИГҮЙ ОРЧИНД
АМГАЛАН ТАЙВАН АМЬДАРЦГААЯ" сэдэвт 3 сарын хугацаатай аяныг зохион
байгуулж байна. Энэхүү аяны гол зорилго
нь тухайн сум орон нутагт хүүхдэд ээлтэй ая тухтай орчныг бүрдүүлэх,
архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах, гэмт хэрэг, зөрчилгүй гэр
бүл, хамт олон, баг, аж ахуйн нэгж, байгууллага болох хөдөлгөөнийг
өрнүүлж, тодорхой үр дүнд хүргэх, иргэд аюулгүй орчинд амар тайван,
ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон
өнгөрүүлэх таатай нөхцөл бий болгох, ахмад үеэ үр хүүхдүүд нь хүндэтгэн
дээдлэх зан үйлийг төлөвшүүлэх гэсэн зорилгуудыг агуулж уг аяныг
2015.02.03-наас 2015.05.10-ныг хүртэл хугацаанд сумын хэмжээнд зохион
байгуулж байна. Тус аяны үйл ажиллагаанд амжилт хүсье.