Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Шүүхийн цахим санд иргэд хандах нь нэмэгджээ

2015-01-30

Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны 9 дүгээр шүүхээс орон нутгийн сэтгүүлчдэд мэлээлэл хийв.

Уг мэдээлэлд Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй байлгах, эрдэмтэн багш судлаач, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилгоор бүх шатны шүүхийн шийдвэрийн цахим сан /www.shuukh.mn/-г олон нийтэд нээлттэй ажиллуулж эхэлсэн. Цахим санд шүүхийн шийдвэр болон бусад мэдээллийг байнга тавьдаг учраас хандалт нь нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс АНУ-ын Азийн сангийн "Засаглал ил тод байдлыг дэмжих" төслийн санхүүжилтээр иргэд, олон нийтэд чиглэсэн шүүхийн цахим сангийн хэрэглэгээг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд хамгийн баялаг өгөгдлийн сан бүхий бүх төрлийн таблет, ухаалаг гар утсанд тохирох аппликейшн хувилбарыг боловсруулсан. Shuukh" аппликейшн ашигласнаар бүх шатны шүүхийн шийдвэрийг үзэхээс гадна шүүхүүдийн байршлыг "google map" дээр үзүүлэн хэргийн харъяалал, утас факс, и-мэйл, цахим хуудас, улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэлийн загвар, хэргийн хөдөлгөөний үйлдэл, шинээр нэмэгдсэн шийдвэрүүдийн тоогоор дохио илгээх зэрэг мэдээллээр баяжуулж шүүхэд хандах иргэдийн цаг хугацааг хэмнэж шүүхийн мэдээлэл лавлагааны ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой боллоо гэж тус шүүхээс хийсэн мэдээлэлдээ тодотгов.

Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%