Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын журмын талаар. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангийн тухай. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. Хөвсгөл дэх Салбар зөвлөлийн сонсголыг хэлэлцэж, зөвлөмж хүргүүллээ

2015-01-29

Төрийн албаны зөвлөлөөс Салбар зөвлөлүүдийн  үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авсан арга хэмжээ, ахиц дэвшил, үр дүн” сэдвийн хүрээнд зарим Салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны талаарх сонсголыг сонсон хэлэлцэж, дүн шинжилгээ хийн, үнэлж дүгнэх ажлыг 2015 онд зохион байгуулах юм.  Энэ дагуу Төрийн албаны зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь Салбар зөвлөлийн дарга Г.Төмөрбаатарын сонсголыг сонсон хэлэлцлээ.
Хуралдаанаар сонсголыг хэлэлцээд тус Салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг  хангалтгүй зохион байгуулж байна хэмээн үзээд, цаашид Салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд ил тод, шударгаар явуулж, төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг дүрэм журмын дагуу тухай бүр,  хугацаанд нь зохион байгуулахыг үүрэг болгон, зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ төлөвлөгөө гаргаж,  хэрэгжилтийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны дотор Төрийн албаны зөвлөлд тайлагнахыг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд даалгалаа. Дэлгэрэнгүйг Төрийн албаны салбар зөвлөлийн www.csc.gov.mn сайтаас авна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%