Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

9-р багийн иргэд нийтийн хурал боллоо.

2015-01-29

Мөрөн хотын 9-р хорооны багийн иргэд нийтийн хурал 2015.01.27-нд хуралдлаа. Хурлаар тус багийн иргэд нийтийн хурлын дарга, Мөрөн сумын ИТХ-ын дарга, Мөрөн сумын засаг дарга нар оролцож хийж хэрэгжүүлсэн ажлаа ард иргэддээ тайлагналаа. Хуралданы үйл явцыг сонирхож аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар оролцож ард иргэдэд хийж хэрэгжүүлсэн ажил, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн иргэдийн сонирхсон асуултанд хариу өгч ажиллалаа. 45.000 хүн амтай Монголын 4 дэх том хот болох Мөрөн хот сумын статустай явж ирсэн нь энэ хотын хөгжилд тодорхой саад учруулж ирсэн. Цаашид хот болгох асуудлыг анхаарч ажиллаж байгаа гэж байлаа. Багийн иргэд танхимдаа багтахгүй шахам олуулаа ирсэн байсан нь сайшаалтай боловч ирсэн иргэдийн ихэнхи нь настай голдуу иргэд байлаа. Сүүлийн үед залуучуудын нийгэм дэх идэвхи оролцоо нилээдгүй суларсан нь хамгийн харамсалтай зүйлийн нэг билээ. Тиймээс ч 2015 оны аймгийн зүгээс залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байгаа юм. Зөвхөн 9-р баг л гэхэд 6000 хүн амтай гээд бодохоор төрийн үйлчилгээг тэдгээр иргэдэд хүргэхэд 1 багийн засаг даргын ажлын ачаалал хэр байдаг нь харагдаж байгаа юм. Иргэдийн зүгээс сургууль цэцэрлэг, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг судалж ажиллахыг хүсч байлаа. Мөн хурлын үеэр Гурван-Эрдэнэ сургуулийн сурагчид ая дуугаа өргөсөн ба тус багийн нутагт оёдлын үйл ажиллагаа явуулдаг "Уран тэс" нөхөрлөлийн хамт олон багийн 2 өндөр настанд дээл, гарын бэлэг гардуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%