Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Үүлэн цэнхэр домог" номын нээлт боллоо.

2015-01-29


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд 2014 онд Хөвсгөл аймагт түүний хөшөөг босгож, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Хотгойдын хурд-3 Хангайн бүсийн даншиг наадмыг МУ-ын Засгийн газрын тогтоолын дагуу амжилттай зохион байгуулсан юм. Энэ түүхт хүний алдарыг мөнхжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ивээл, дэмжлэг дор залуу судлаач Х.Баасансүрэнгийн эмхэтгэсэн "Үүлэн цэнхэр домог" номыг хэвлүүлсэн юм. Оны өмнөхөн хэвлэлтнээс гарсан тус номын нээлтийг энэ сарын 27-ны морин цагт аймгийн ИТХ-ын шууд ардчилал иргэний оролцооны танхимд хийлээ. Номын нээлтийн үйл ажиллагааг сурталчилахаар аймгийн бүх ТВ-ийн сэтгүүлч сурвалжлагчид хүрэлцэн ирсэн юм. Номын нээлтэнд хүрэлцэн ирсэн тус номын хянан тохиолдуулагч Д.Сайнтогтох хэлэхдээ тус ном нь агуулгын хувьд уншигч олонд авах зүйл ихтэй. Сум бүрээс 2 домгийг гэрэл зураг, түүний талбар, англи орчуулгын хамт оруулсан нь аялагч жуулчдын хувьд ч сонирхолтой байхаар бүтээснээрээ давуу гэлээ. Судлаач Х.Баасансүрэнгийн хувьд цаашдаа 6 ястны өлгийн болсон өөрийн аймгийнхаа ястан бүрийн онцлогийг харуулсан угсаатан зүйн томоохон бүтээл туурвих бодолтой байгаагаа хэлж байлаа. Номын нээлтэнд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад тус номын дээжээс ИТХ-ын дарга Т.Болдбаатар болон зохиогч нар гардуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%