Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Футзалны аймгийн Аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

2015-01-29

Хөвсгөл аймгийн Хөлбөмбөгийн холбооноос Футзалны 2015 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015.01.27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 13 багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө. Хамгийн эхний тоглолт Хилийн цэргийн 2- Авъяас 8 багуудын тоглолтоор эхэлсэн бол Аваргын алтан медалийн төлөө Авъяас 8 баг Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багууд тоглож 5:1 -ийн харьцаагаар авъяас сургуулийн баг шалгарсан байна. Тэмцээнд шалгарсан багуудын шагналыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, Хөвсгөл аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Т.Болдбаатар гардуулах үеэрээ энэ зун аймагтаа лигийн тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлэсэнийг дуулгасан юм. Хүн төрөлхтний хамгийн их шимтэн үздэг хөлбөмбөгийн спорт манай аймагт хөгжих бүрэн боломж өнгөрсөн жил ашиглалтанд орсон улсдаа 2-дахь гэж хэлж болох Хөлбөмбөгийн стандарт талбайтай болсноор хүүхэд залуус, спортод хайртай хэн бүхний хувьд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болж байгаа юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн засаг даргын орлогч М.Очирхуяг оролцож мөнгөн медаль хүртсэн Дэлгэрмөрөн сургуулийн баг хамт олонд шагналыг нь гардууллаа. Мөн шилдэг хаалгач, хагас хамгаалагч, довтлогчдийг тодруулан цом, мөнгөн шагналаар шагналаа. Дашрамд дуулгахад 2015 оныг аймгийн зүгээс Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан бөгөөд уг санаалчлагын хүрээнд тус тэмцээнийг зохион байгуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%