Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төлөөлөгч нарт Шилэн дансны хуулиар сургалт явуулав

2015-01-29

Шилэн дансны тухай хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтэс хамтран аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд Шилэн дансны тухай хууль, Шилэн дансны цахим хуудсанд тавигдах, мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмыг танилцуулж, аргазүйн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Тус хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллага, албан тушаалтнаас гадна аймаг сумын ИТХурлын Төлөөлөгчид, иргэдийн хяналт, оролцоо чухал үүрэгтэй учир дээрх сургалтыг зохион байгуулж байгаа гэдгийг нээлтийн үеэр онцолж байв.Хуулийн танилцуулга, Хууль хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан танилцуулж, төлөөлөгчдийн асуултанд хариулт өгч ажиллалаа. Сургалтанд аймаг сумын ИТХ-ын нийт 51 төлөөлөгч хамрагдлаа.Дашрамд дурьдахад: Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаас 2015 онд тус хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой сургалт, хэлэлцүүлгийг улирал тутамд зохион байгуулж, жилийн эцэст үр дүнг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%