Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2015 онд ажиллах олон нийтийн цагдаагийн тоог тогтоолоо.

2015-01-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг бүхий олон нийтийн цагдаагийн тоог баталлаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2015 онд нийт 25 олон нийтийн цагдаа ажиллах бөгөөд өөрөөр хэлбэл баг тус бүрд 1 байхаар тооцсон байна. 
Олон нийтийн цагдаа нь  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах,  хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон нийтэд тайлбарлан таниулах, сэрэмжлүүлэх, хуулиар харьяалуулсан зөрчилд торгууль ногдуулах, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагад мэдээлэх чиг үүрэгтэйгээр ажиллана.
Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах иргэн цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдсан байх бөгөөд таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, холбоо, хамгаалах тусгай хэрэгслээр хангагдаж зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэглэх ёстой. Олон нийтийн цагдаагийн ажилтан үүргээ гүйцэтгэхдээ нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч, тэдний удирдлагад ажиллахаар хуульчлагдсан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%