Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Хогны менежментийг боловсронгуй болгох нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

2015-01-09


Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимид хоггүй Улаангом болгох ажлыг гардан зохион байгуулахаар болсноо өнөөдөр зохион байгуулсан “Хогны менежментийг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ. Аймгийн 90 жилийн ойг тохиолдуулан хур хогноосоо салах нь нэг хэрэг. Энэ ажлыг зохион байгуулна. Хамгийн гол нь цаашдаа хоггүй цэвэрхэн хот болоход төр, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр их гэдгийг онцолсон. 

Хогны асуудлыг зохицуулсан эрх зүйн орчин аль хэдийн батлагдсан ч үүнийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ёстой газрууд энэ талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгааг шүүмжиллээ. Гэхдээ болохгүй байна, ажил хийхгүй байна гэж хий хоосон шүүмжлэх биш хоггүй Улаангом болох судалгааг хийж ажил хэрэг болгох нь чухал хэмээсэн юм. Хэлэлцүүлэгт Улаангом сумаас нийгмийн ажилтан, багийн засаг дарга тамгын газрын ажилтнууд нийлсэн 26 хүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч ес, аймгийн Засаг даргын тамгын газраас дөрөв, ЭМГазар, Боловсролын газраас тус бүр хоёр, Боловсролын салбараас долоо, МХГазраас нэг хүний төлөөлөл оролцуулахаар урьсан байлаа. 

Хот хогноосоо салах ажлыг хур хогийн цэг, хогийн хөтлөөс биш хог гаргагч эх үүсвэрээс эхэлнэ. Ингэхийн тулд хогны бүтэц, хэмжээг судалж гаргаж ирэх шаардлагатай хэмээн үзэж байна.

Иймээс багийн Засаг дарга нар хог гаргадаг өрхүүдийн зураглалыг нэг бүрчлэн хийж, тэдэнд нөлөөлөх нөлөөллийн зураглал мөн гаргахаар боллоо. Өрхийн зураглал хийхдээ тухайн баг гудамжинд амьдарч буй аймаг, сум, багийн иргэдийн хурлын төлөөлөгч, идэвхтэн сонгуультнууд, төрийн албан хаагчид, сайн дурынхны судалгааг гаргаж өгөх юм. Харин нийгмийн ажилтнууд багаасаа тодорхой өрхүүдийг сонгож, долоо болон 14 хоногийн турш гаргаж буй хогийн хэмжээ бүтцийг судлан гаргаж ирэхээр болж тогтлоо. Мөн судалгаанд хамрагдаж буй айл өрхүүдээр дахин ашиглаж болох хогоо ангилан ялгуулах ажлыг давхар хийлгэх юм. Ийнхүү цуглуулсан мэдээлэл судалгаандаа үндэслэн хоггүй, цэвэрхэн орчинд амьдрах дадал хэвшүүлэх ажлыг бусад оролцогч байгууллагууд хийнэ. Тухайлбал Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орны газар хоггүй хот болох, ил задгай хог хаяхгүй байх, хогоо ангилах гэсэн соёлч байдлыг бий болгохын тулд иргэдэд түгээх, соён гэгээгүүлэх шинжтэй мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр бэлтгэхийг даалгалаа. Харин Эрүүл мэндийн газар, Боловсролын газар дээрх бэлтгэсэн мэдээллийг иргэдэд ямар сувгаар хэрхэн түгээвэл оновчтойг судлан хэрэгжүүлэхээр боллоо. 

Хэлэлцүүлэгт оролцогч талууд дээрх ажлуудыг 2-р сарын 5 гэхэд хийж гүйцэтгэн үр дүнгээ эргэн цуглаж хэлэлцүүлэх үүрэг хүлээж байна. Харин үүний дараа иргэдийн ангилан ялгасан дахин ашиглах боломжтой хогийг худалдан авах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Хогны менежмент гэдэг нь хур хогийг цэвэрлээд дахиж хог тарих бол биш. Харин ил задгай хог хаяхгүй байх иргэн аж ахуйг нэгжийн соёл, хогоо ангилан ялгах аж ахуйч чанар, иргэдийн ангилан ялгасан хогийг худалдан авах менежмент, дээрх харилцааг зохицуулсан эрх зүйн орчны цогц гэдгийг ойлгох нь чухал юм.

Эх сурвалж: http://www.uvs.gov.mn/index.php?nid=97

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%