Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Орон сууцны контор байгуулах асуудлыг Тэргүүлэгчид дэмжлээ.

2015-01-05


    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Орон сууцны контор байгуулах төслийг авч хэлэлцлээ. Орон сууцны конторыг байгуулснаар Орон сууцны инженерийн шугам сүлжээ, нийтийн зориулалтай орон сууцны зоорийн давхарууд эзэнтэй болж үйлчилгээ сайжирна. Иргэдэд сантекникийн найдвартай засвар үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ. Өр авлага буурч, төлбөр тооцооны нэгдсэн системд шилжинэ гэж төсөл боловсруулагчид танилцуулж байв.
     СӨХ нь зөвхөн орон сууцны барилга засварын ажил, дээвэр, орцны засвар, цонх хаалга гэх мэт орц болон гадна талбай, орчны хог хаягдал, ногоон байгууламж хогийн сав, эд хогшил зэрэг бусад ландшафтыг хариуцан ажиллах юм байна. Мөн цахилгаан шат түүний сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний норм дүрэм, аюулгүй ажиллагааны нөхцлийг хангаж оршин суугчдын ая тухтай байдалд санаа тавьж ажиллах юм байна.
      Хэрвээ Орон сууцны контор хэлбэрээр ажиллаж эхэлвэл Дархан дулааны нийт шугам сүлжээнээс айл өрхийн хэрэглээний 22000 м шугам Орон сууцны конторт шилжин ирнэ. Мөн цэвэр бохир усны 50000м шугам ирнэ. Энэ ажлыг үе шатлалтай шилжүүлэн авах тухай мэргэжлийн байгууллагаас танилцууллаа.
      Орон сууцны контор байгуулах тухай төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид авч хэлэлцээд дэмжсэн юм.
    Тус контор байгуулагдснаар халаалт, цэвэр бохир усан хангамж инженерийн шугам нийтийн эзэмшлийн өмч эзэнтэй болж, ажил үйлчилгээний шуурхай байдал эрс сайжирч нэг цэгийн үйлчилгээнд төвлөрнө. СӨХ болон “Дархан ус суваг” ХК, “ДДС” ТӨХК-ийн хооронд гардаг байнгын зөрчил маргааныг 100% арилгах буюу тус газруудын ажлын ачаалалыг хөнгөвчлөх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Мэдээг бэлтгэсэн Х.Соёл-Эрдэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%