Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дарханы Эрүүл мэндийн салбар 2014 оны шилдэгүүдээ тодрууллаа.

2015-01-01

Эрүүл мэндийн эрчимтэй шинэчлэлийн жил, Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил гэсэн тодотголтой 2014 онд хийж бүтээсэн ажил үйлсээрээ бусдыг манлайлж, амжилттай ажилласан байгууллага, эмч, мэргэжилтнүүдийг шилдэгээр шалгарууллаа.
1. 2014 оны хяналт, шинжилгээ-үнэлгээгээр МАШ САЙН гэсэн үнэлгээ авсан  Д.Ганболд даргатай, улсын тэргүүний “Гос-Хот” ӨЭМТ –ийг “Шилдэг байгууллага” хүндэт өргөмжлөл
2. Хүүхдийн сайн сайхны төлөө бүтээн байгуулалтын аянд түншлэгч байгууллага, иргэдийг татаж, 55 сая төгрөгний бүтээн байгуулалт хийсэн Аймгийн нэгдсэн эмнэлгийн Ж.Шаравжамц эрхлэгчтэй хүүхдийн тасаг “Хүүхдэд ээлтэй - Бүтээлч хамт олон” хүндэт өргөмжлөл
3. Эхчүүд, эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар,  орчин нөхцлийг сайжруулж болзолыг хангасан тул Р.Оюунхүү даргатай Орхон СЭМТ-ийг “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн Загвар сумын эмнэлэг” хүндэт өргөмжлөл
4. Хүн амын эрүүл мэндийн  тусламж үйлчилгээг чанар, үр дүнтэй үзүүлж,  бүтээлч ажлаар манлайлж ажилласан  амжилтаар нь шалгаруулж:  
•    Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б. Эрдэнэтулга
“2014 ОНЫ ШИЛДЭГ МЕНЕЖЕР” хүндэт өргөмжлөл
•    Шарын гол СЭМТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Ё.Наранцэцэг
“2014 ОНЫ ШИЛДЭГ ЭМЧ” хүндэт өргөмжлөл
•    Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч И.Цэнгэлмаа
“2014 ОНЫ ШИЛДЭГ СУВИЛАГЧ” хүндэт өргөмжлөл
•    Аминхолбоо ӨЭМТ-ийн үйлчлэгч Л.Нармандах  
“2014 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН” хүндэт өргөмжлөлийг тус тус хүртлээ.
Мөн эх, хүүхдийн сайн сайхны төлөө бодит хөрөнгө оруулалт хийсэн 16 төрийн ба төрийн бус байгууллага, 3 иргэнд Аймгийн засаг дарга “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага” хүндэт өргөмжлөл олгов.

Мэдээг бичсэн: ЭМГ.ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%