Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгаа хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийнхэн хамтран зүтгэнэ

2014-12-10

Дархан-Уул аймгийн ИТХ-ын зургаа дахь удаагийн сонгуулийн ээлжит долоодугаар хуралдаан болж ирэх  2015 оныг “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийн эдийн засаг, нийгэм соёл, бүтээн байгуулалтын ажилд хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих жил” болгон зарлав. Энэ ажлын хүрээнд: “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”, “Хүүхэд, залуучуудыг дэмжих, орон нутгийн хөгжилд тэдний оролцоог хангах” зорилт дэвшүүллээ. Хуралдаан аймгийн 2015 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг хэлэлцэж батлав. Мөн төсвийн зарлагын хэмжээг 14,318,241.5 мянган төгрөгөөр, 2015 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын дээд хэмжээг 796,027.7 мянган төгрөгөөр тогтоож аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга С.Насанбатад үүрэг болголоо.

Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%