Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

2025-08-29

Боловсролын салбарт 2025-2026 онд баримтлан хэрэгжүүлэх чиглэл, зорилго, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн, зөвшилцөх зорилготой багш нарын бага хурал боллоо.
Бага хуралд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, ИТХ-ын дарга П.Гомбодорж,аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аймгийн ЕБС, СӨБ-ын 1600 гаруй багш, удирдах ажилтнууд оролцлоо.
Нээлтийн үеэр Боловсролын сайд П.Наранбаяр 520 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн мөн Олон улсын жишигт нийцсэн хөл бөмбөгийн талбайн цогцолбор хоёрыг, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 10 сая төгрөг, Филиппин улсад 45 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад 2 гадаад хэлний багшийг хамруулахаа илэрхийллээ.
Бага хурлын төгсгөлд Боловсролын сайд, УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс ЕБС, СӨБ-ын багш, удирдах ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэж боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны саналыг хүлээж авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7784
6205 / 80%
976 / 13%
285 / 4%
318 / 4%