Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Сүнэд зүүн хошууны цагаан идээ үйлдвэрлэгч "Алтан унага" ХХК-ийн удирдагууд болон Ажил мэргэжлийн дээд сургуулийн багш, мэргэжилтнууд манай аймагт зочиллоо.
Энэ үеэр Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хангайн бүсийн хөгжлийн төв, "Хангайхан клуб"-тэй хамтран мэргэжлийн дээд сургуулийн багш нар "Сүүн бүтээгдэхүүний стандарт ба боловсрол сургалт", Сүүн бүтээгдэхүүн ба түүний стандарт, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх" онол, практик хосолсон 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Чулуут, Булган, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Хотонт сумын 60 гаруй сүү, цагаан идээний үйлдвэрлэл эрхлэгч, хоршооны төлөөлөл хамрагдаж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинэ санаа, арга туршлагаас суралцаж байна.